Манай улс дизель түлшний 21, АИ-92 шатахууны 29 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Манай улс дизель түлшний 21, АИ-92 шатахууны 29 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэл байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 шатахуун 6,109 тонн,
  • АИ-92 шатахуун 39,125 тонн,
  • АИ-95 шатахуун 4,164 тонн,
  • Дизель түлш 53,254 тонны үлдэгдэлтэй байна.

Үүнийг хоногийн ердийн хэрэглээгээр нь тооцвол А-80 шатахуун 37 хоног, АИ-92 шатахуун 29 хоног, АИ-95 шатахуун 31 хоног, Дизель түлш 21 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байгаа юм.

Оны эхний 10 хоногт нийт 38,600 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Тухайлбал, АИ-92 шатахуун 6,400 тонн, Дизель түлш 27,500 тонныг импортоор авчээ.

Монгол улс гадаад паспортын чансаагаараа 193 улсаас 82 дугаарт эрэмбэлэгдэв
Монгол улс гадаад паспортын чансаагаараа 193 улсаас 82 дугаарт эрэмбэлэгдэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ