О.Цэцэнцэнгэл Португалын татамигаас Монголын цор ганц медалийг хүртэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

О.Цэцэнцэнгэл Португалын татамигаас Монголын цор ганц медалийг хүртэв

IJF буюу Олон улсын жүдогийн холбооны энэ оны эхний тэмцээн болох Португалын Гранпри өнгөрөгч өдрүүдэд Алмада хотод боллоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 17 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртжээ. Тэрбээр хэсэгтээ Ямайк, Экуадорын тамирчдыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Гүржийн Саба Инанейшвилитэй барилдан ялагдал хүлээв. Улмаар дагах барилдаандаа Өмнөд Солонгосын Юн Жаэгүг, хүрэл медалийн төлөө Нидерландын Жүр Спикерсийг тус тус ялсан аж.

Багийн дүнгээр Өмнөд Солонгос дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэргүүлсэн бол тэдний араас Португал, Узбекистан, Казахстан, Япон зэрэг улсууд удаалжээ. Монголын жүдочдын дараагийн зогсоол хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын Их дуулга.

“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шат 70.8 хувьтай байна
“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шат 70.8 хувьтай байна
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.