Монгол тамирчид Саудын Арабын багийн нэрийн өмнөөс тоглоно
 
Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монгол тамирчид Саудын Арабын багийн нэрийн өмнөөс тоглоно

Саудын Арабын "Falcons" байгууллага "PUBG Mobile" дээрээ ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж, Монголын багийг бүхэлд нь элсүүлжээ. Тодруулбал, цахим спорт сонирхогчдын сайн мэдэх "Stalwart Esports" багийн тамирчид болох "TOP буюу А.Бүрэнбаяр", "Action буюу Г.Сүхбат", "N1RZED буюу Нүрзэд", "ICY буюу Г.Тэнгис", дасгалжуулагч "Senator буюу Б.Жаргалсайхан" зэрэг манай улсын таван тамирчин одооноос Саудын Арабын "Falcons" багийн нэр дээр тоглох аж.

Энэ талаар "Falcons” албан ёсны цахим хуудсандаа "Falcons PUBG Mobile-ийг байлдан дагуулахаар дараах бүрэлдэхүүнтэйгээр ирлээ” хэмээн бичжээ. Саудын Арабын "Falcons" байгууллага нь "CS2", "dota2", "VALORANT", "Rocket League" гэх мэт цахим спортын төрөл бүрт хүчирхэг багийг бүрдүүлсэн. Тэдний "dota2"-ийн баг хэдийн дэлхийн шилдгүүдийн нэг болсон бол "CS2"-ийн баг нь шилдгүүдийг нэгтгэж, хүчирхигжиж яваа. Харин одооноос "PUBG Mobile"-ийн баг нь олны анхаарлыг татаж эхэлжээ.

Хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!