Цахим гэрчилгээ олгож, түгжрэлийг бууруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Цахим гэрчилгээ олгож, түгжрэлийг бууруулна

Түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхлэхээр болжээ. Тодруулбал, өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны дөрөвдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан байна.

Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь радио давтамж суурилагдсан "Tag" байх бөгөөд үүнийг салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийх юм.

Жолооч нар ачаалалтай уулзвар, замыг ашигласан тохиолдолд илүү төлбөр төлнө.

Нийт 450 байршил, 160 уулзвар дээр энэхүү уншигч төхөөрөмжийг байршуулсан аж. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн ашиглаж эхэлнэ. Үүнийг ашигласнаар торгуультай, зөрчилтэй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж, дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхлэх юм.

Хятадын тагнуул байж болзошгүй агаарын бөмбөлгийг илрүүлэв
Хятадын тагнуул байж болзошгүй агаарын бөмбөлгийг илрүүлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ