Туркийн хөлбөмбөг үзэгчид үймээн дэгдээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий Спорт
Огноо
Унших
1 минут 42 секунд

Туркийн хөлбөмбөг үзэгчид үймээн дэгдээв

Туркийн хөлбөмбөгийн "Бешикташ" болон "Антальяспор" багуудын тоглолт Ням гаригт болсон. Уг тоглолтын үеэр үзэгчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүүхдүүдэд илгээхээр талбай руу чихмэл тоглоом шиджээ.

Туркийн газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 04:17 цагт болсон. Тиймээс хөлбөмбөгийн тоглолтыг дөрвөн минут 17 секундэд түр зогсоов. Мөн онооны самбар дээр Туркийн газар хөдлөлтөд өртсөн 11 мужийн бүс нутгийн кодыг гаргажээ. Энэ үеэр үзэгчид олон мянган чихмэл тоглоом талбай руу шидсэн байна. Эдгээр тоглоомыг "Бешикташ" багийнхан газар хөдлөлтөд өртсөн хүүхдүүд рүү илгээх юм.

Зарим хөгжөөн дэмжигч "Засгийн газар огцор" гэж хашгирч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Зарим бүс нутагт засгийн газрын тусламж хангалтгүй байна гэж иргэд гомдоллож буй. Эрэн хайх ажиллагааг хурдацтай явуулж, нас барагсдын цогцсыг гаргаж ирэхгүй байгаа тул эвгүй үнэр орчинд тархаад байгаа аж.

Хөлбөмбөгийн тоглолтын үеэр ийн эмх замбараагүй байдал үүссэн тул ерөнхийлөгч Эрдоганы түнш, Үндэсний хөдөлгөөн намын дарга Девлет Бахчели тэмцээнийг үзэгчгүйгээр дуусгахыг шаарджээ. Мөн "Бешикташ" клубын гишүүнчлэлээ цуцалсан байна. Үүнээс өмнө Фенербахче багийн тоглолтын үеэр ч бас үзэгчид эсэргүүцлээ илэрхийлж, "Засгийн газар огцор" гэсэн лоозон барьсан байжээ.

Эх сурвалж: CNN

Чингис хаан музей өнөөдөр ажиллана
Чингис хаан музей өнөөдөр ажиллана
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ