Чингис хаан музей өнөөдөр ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Чингис хаан музей өнөөдөр ажиллана

Чингис хаан музей 2022 оны аравдугаар сард үүд хаалгаа нээж, ашиглалтад орсон. Шинэ музей ажлын цагийн хуваарийн дагуу долоо хоногийн Мягмар гаригт амардаг. Битүүний ажлын өдрийг Мягмар гаригт шилжүүлсэнтэй холбоотойгоор өнөөдөр амрахгүй, ажиллаж байна.

Энэ музей нь нийт 11 мянга гаруй үзмэртэй.

Үзмэр бүрдүүлэлтийн хувьд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэн, их дээд сургуулиуд, Соёлын үндэсний өвийн төв зэрэг газруудын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалаас бүрдүүлсэн.

"Чингис хаан" музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техник ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бий бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.

Энэхүү музей хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, мөнгөөр үнэлж болшгүй соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгож, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлдэг бол хоёрдугаарт, эдийн засгийг солонгоруулж, соёлын аялал жуулчлал бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэхэд "Чингис хаан" музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Бидний тооцооллоор нэг жилд нийт хүм амынхаа тавхан хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого олж чадна.

Энэ музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цаг зарцуулна. Мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэ төлбөргүй үзнэ. Харин насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой" гэдгийг музейн захирал С.Чулуун хэлж байв

ГХЯ: ОХУ-ын иргэн орогнол хүсээгүй
ГХЯ: ОХУ-ын иргэн орогнол хүсээгүй
 
Дахин төлөвлөлтөд хамрагдсан ч байрандаа орж чадахгүй байгаа иргэд өлсгөлөн зарлажээ
Дахин төлөвлөлтөд хамрагдсан ч байрандаа орж чадахгүй байгаа иргэд өлсгөлөн зарлажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.