Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2023 оны 03-р сарын 01-ний 20 цагаас 03-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.

Агаарын температур: Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -12…-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө 0…-5 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -12…-14 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Г.Батхүү: Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд Хөгжлийн Банканд хэрхэн нөлөөлснийг татвар төлөгчид мэдэх эрхтэй
Г.Батхүү: Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд Хөгжлийн Банканд хэрхэн нөлөөлснийг татвар төлөгчид мэдэх эрхтэй
 
Шатрын дэлхийн аваргаас гурван Монгол хүүхэд алтан медаль хүртлээ
Шатрын дэлхийн аваргаас гурван Монгол хүүхэд алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.