Г.Батхүү: Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд Хөгжлийн Банканд хэрхэн нөлөөлснийг татвар төлөгчид мэдэх эрхтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 32 секунд

Г.Батхүү: Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд Хөгжлийн Банканд хэрхэн нөлөөлснийг татвар төлөгчид мэдэх эрхтэй

ХҮН намын зүгээс маргааш болох Хөгжлийн Банкны шүүх хуралдааныг нээлттэй явуулах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Үндэслэлийг ХҮН намын хуульч Г.Батхүү "Шүүх хурлыг нээлттэй явуулах нь хүний эрхийг хамгаалах томоохон арга хэрэгсэл болдог. Жишээлбэл, нүүрсний гэх хэргээр шалгагдаж байсан Б.Мөнгөнтуяа хэмээх нягтлангийн хэрэг.

Гэтэл тэр хүнийг шүүх, прокурор, мөрдөх байгууллагаас эрхийг нь зөрчиж, зургаан сар урьдчилсан хорих ангид суулгасан. Тэр эмэгтэй шүүх хурал нээлттэй болсон учраас өөрийнхөө буруугүй гэдгийг баталж чадсан.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг хаалттай явуулах нь буруутай хүмүүс ял завших, буруугүй нь хэлмэгдэх, хүний эрх зөрчих нөхцөлийг бүрдүүлдэг.

Хоёрдугаарт, шүүх хурлыг нээлттэй явуулах нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэдгийг олон улсын судалгаагаар батлагдсан.

Жишээлбэл, Хөгжлийн Банкны хэргээр 40 хүн ял авч, 40 хүн цагаатгагдлаа гэж үзье. Хаалттай явуулсан шүүх хуралдааны талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй учир яагаад ял авав, яагаад цагаатгагдав гэсэн асуултын хариуг олохгүй.

Шүүх хурлаар ороод буруугүй гэсэн иргэдийг яагаад цагаатгасан талаар олон нийт мэдэх ёстой.

Эцэст нь хэлэхэд Хөгжлийн Банкнаас олгосон зээл бол Монголын ард түмний мөнгө. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд энэхүү банканд хэрхэн нөлөөлснийг татвар төлөгчид мэдэх эрхтэй.

Тийм учраас энэхүү шүүх хурлыг зайлшгүй нээлттэй явуулах шаардлагатай бөгөөд хуулийн хүрээнд ч боломжтой.

Энэ хурлыг хаалттай явуулах захирамж гаргасан шүүгч нь хэргийн оролцогчдоос нээлттэй явуулах хүсэлт гаргавал хүлээж авах боломжтой гэсэн үг.

Хаалттай явуулах санал гаргасан өмгөөлөгчдийг ойлгож байна. Учир нь үйлчлүүлэгчийнхээ нотлох баримтаар нотлогдсон материалыг олон нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй.

Миний олж мэдсэнээр 40 орчим өмгөөлөгч хаалттай явуулах хүсэлт гаргасан юм билээ.

Нөгөөтээгүүр энэ хэрэгт шалгагдаж байгаа буруугүй хүмүүс ард түмний өмнө өөрийг нь хэлмэгдүүлсэн болохыг ярих бололцоог нь олгох ёстой" хэмээн тайлбарлав.

Танилц: Гуравдугаар сард болох барилдааны хуваарь
Танилц: Гуравдугаар сард болох барилдааны хуваарь
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ