Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний бөхийн гурван үеийн төлөөлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны ажлын албаныхныг хоёр дахь жилдээ хүлээн авч золголт хийж, хүндэтгэл үзүүллээ.
Золголтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүддээ хандан Монгол бөхийн нэр хүнд, уламжлал, жудаг ёсыг үргэлжид өндөрт өргөж, Монгол эр хүний эрхэм чанаруудыг ямагт дээдлэн суралцаж, залуу хойч үедээ үлгэрлэж явах учиртайг онцлон сануулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн барилдааны үеэр буюу битүүний өдөр хүрэлцэн ирсэн 40 ахмад бөхөд гарын бэлгээ гардуулсан юм.