Н.Учрал: Нэг цэгийн үйлчилгээний салбар, киоск машины тоог нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 51 секунд

Н.Учрал: Нэг цэгийн үйлчилгээний салбар, киоск машины тоог нэмнэ

Цахим хөгжил харилцаа холбооны яамны сайд Н.Учрал засгийн газраас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрээр "Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газраас дахин 300 гаруй киоскийг нийслэлд байршуулахад бэлэн боллоо. Нэг цэг дээр очиход оператор газар дээр нь шийдвэр гаргадаг үйлчилгээний 139 төрлийг нэг цэгүүдээр киоскоор авах боломжтой болгоно. Лавлагааг үнэ төлбөргүй болгосон. Өнөөдөр лавлагааны загваруудыг баталж байна. Нийслэлийн хэмжээнд байгаа 6 цэгийн үйлчилгээнд нэмэгдүүлэн шуудан компанийн 28 салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Мөн хүмүүс ихтэй газар нэг цэгийн үйлчилгээний операторуудыг ажиллуулна.

ЗӨВШӨӨРЛИЙГ ЗААВАЛ ЦААСАА АВДГИЙГ БОЛИУЛАХЫН ТУЛД ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

5 ш ажиллагааны хүрээнд "Шилэн" ажиллагааг хариуцах үүргийг авлаа. Манай яамны ажил нь ч үүнд чиглэсэн. Хүн хооронд харилцаа үүсдэг учраас авлига байдаг. Тиймээс технологид суурилсан шийдэл бий болгох шаардлагатай. 3 сарын 28-аас зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Хууль эрхзүйн түгжээнээс гарах шаардлага бий. Зөвшөөрлийг заавал цаасаар хэвлэхийг хуульд бичсэн байдаг тул хуулийг өөрчлөх шаардлагатай. Үүнийг хуулийн өөрчлөлт боловсруулж энэ хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ.

SPACE X ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИТАЙ ХАМТРАН САНСРЫН ИНТЕРНЭТ АШИГЛАНА

Уул толгод болгоыг шууд кабелаар холбох боломжгүй. Иймд SpaceX тэргүүтэй компаниудтай хамтран сансрын интернэтийг хэрэглэх орон зайг бий болгож чадвал алслагдсан газар амьдардаг иргэд өндөр хурдны интернэт ашиглах боломж бүрдэнэ" гэв.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлжээ
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлжээ
 
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Сураггүй алга болоод 11 хоносон залуугийн ЦОГЦОС олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.