Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг ажлаас чөлөөлжээ.
Тэрээр 2022 оны нэгдүгээр сараас хойш албан тушаалыг хашсан юм.
Э.Баттулга энэ сарын 13-нд тус яамны Хуулийн хэлтсийн дарга Сүхбаатарын Цогтгэрэлийг төрийн албанаас халах шийдвэр гаргажээ. Учир нь С.Цогтгэрэл албан хаагчдыг удаа дараа хавчин гадуурхах, эрхшээлдээ байлган дарамтлах, ажлын цагаа бүртгүүлэхгүй байх, төрийн жинхэн албан хаагчдаас хууль бус үйлдэл хийхийг шаардах зэргээр хууль бус үйлдэл гаргасан.