А.Баяр: БЗД-ийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулдаг БАР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

А.Баяр: БЗД-ийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулдаг БАР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд Дүүргийн төсвөөр долоо, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гурав, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил тус тус хийгдэнэ.

Тухайн ажлын байршил болон ерөнхий мэдээллийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хорооны иргэдэд танилцуулж, зарим тохижилт бүтээн байгуулалтын ажил дээр санал авлаа. 58 байрны зүүн талд авто зогсоол байгуулах, тухайн байршилаас 115 дугаар байр хүртэл авто зам хийх саналыг иргэд дэмжлээ. Мөн бусад ажлыг хийхдээ нэн тэргүүнд оршин суугчдын саналыг хүлээн авч, тусгах хэрэгтэйг хорооны засаг даргад энэ үеэр хэлсэн юм.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүд олон байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд ил задгай бие засах, оршин суугчдын тав тухыг алдагдуулах зэрэг олон асуудал гаргадаг. Иймд дээрх асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Иргэдээс ирүүлж буй санал хүсэлтүүдийг хүлээн авч, цаашид тодорхой ажил зохион байгуулна. Мөн удахгүй хийгдэж эхлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил дээр санал авч, тусгаж ажиллана гэдгийг хэллээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбаттай уулзлаа
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбаттай уулзлаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ