Хотын дарга асан Д.Сумъяабазар "Ногоон автобус"-ны хэрэгт холбогдолгүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон бол Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, яллагдагчаар татагджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр "Ногоон автобус"-ны хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний нэг нь төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаадын иргэн дөрөв, аж ахуйн нэгж дөрөв байгаа аж. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэдгийг АТГ-аас мэдээллээ.