Такси үйлчилгээг зөвшөөрөлтэй болгох талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг:
Энэ хуулийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, хуульд найман төрлийн шаардлага хангасан тохиолдолд нийтдээ 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Ингээд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ явуулна гэсэн үг. Аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй болоод эхлэхээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ хийгээд, түүнтэй холбоотой гэмт хэрэг, ослын харилцаа зохицуулагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрвээ зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлбэл хувь хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая хүртэлх төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн хуульд орсон гэжээ.