Apple компани хэрэглэгчдэдээ нөхөн төлбөр өгөхөөр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 41 секунд

Apple компани хэрэглэгчдэдээ нөхөн төлбөр өгөхөөр болжээ

АНУ-д Apple компанийн эсрэг эхлүүлсэн шүүх хурал удаан үргэлжилж шийдвэрээ гаргажээ. Иргэд тус компанийг хуучин загварын утаснуудаа зориуд удаашруулсан хэмээн буруутгаж, нөхөн төлбөр шаардсан байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани нийт 500 сая ам.доллар төлнө. Үүнийг нэхэмжлэл гаргасан иргэд хуваахад нэг хүнд 92 ам.доллар ногдоно.

Apple 2020 онд нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэд хуучин загварын гар утаснуудаа зориуд удаашруулдаг гэсэн иргэдийн шүүмжлэлийг зөвшөөрөхгүй, энэ нь утасны зай хуучирсантай холбоотой гэжээ. Тухайн үед компаниас гомдол гаргасан иргэдийн утасны зайг хямдралтай үнээр солих санал тавьсан байна. Гэхдээ шүүх хурал удаашрах нь санхүүгийн зардал ихтэй тул нөхөн төлбөрийг төлнө гэсэн байна. Шүүх хурал 2017 оны арванхоёрдугаар сард эхэлжээ.

Шүүхээс тус компанийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр, хуучин загварын утаснуудын үйл ажиллагааг удаашруулсан гэж үзсэн байна.

Их Британид мөн үүнтэй ижил шүүх хурал 2022 оны сүүлээр эхэлсэн. Тус улсад 24 сая хэрэглэгч Аpple-аас хоёр тэрбум ам.доллар нэхэмжилжээ. Америкт iPhone 6, 7 гар утас хэрэглэгчид гомдол гаргасан бол Их Британид iPhone 8, 8 Plus, X утасны хэрэглэгчид шүүхэд хандсан байна. Шүүх хурлын сонсгол ирэх долдугаар сард болно.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг “Ногоон автобус“-ны хэрэгт яллагдагчаар татжээ
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг “Ногоон автобус“-ны хэрэгт яллагдагчаар татжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ