Ч.Доржханд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “дүр эсгэж байна“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ч.Доржханд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “дүр эсгэж байна“ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, ажлын гурав хоногийн завсарлага авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгчийн тухай хууль үнэхээр хэрэгтэй юм байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Төрийн ордонд орж ирлээ. Тэр хүн хоёр удаа нүүрсний сонсголоос зугтсан мөртлөө гэнэт иргэдэд хайртай дүр үзүүлж, баатрын дүрээр "Энэ нутаг чинь гадаад иргэдэд эзлэгдлээ" гэж тархи угааж байна.

Монголчуудыг хагалган бутаргаж, худлаа мэдээлэл тарааж байна. Бид үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг бол улсын эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан. Энэ хүн ажлаа өгсөн ч төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө гэж хүндэтгэдэг. Цаашид Монгол Улсын бүх Ерөнхийлөгч ийм байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр Ерөнхийлөгч байсан хүмүүс орж ирээд УИХ-ын гишүүд болон нарийн бичгийн дарга нарыг дагуулаад УИХ-ын дарга нартай уулзаж байна уу. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар уулзаж байна уу. Үгүй биз дээ. Тэгвэл бид үүнийг зохицуулах хэрэгтэй юм байна. Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулцгаая. Үүнтэй холбоотойгоор судлахад, хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ асуудлыг зохицуулахаар хуулийн төсөл өргөн барьчихсан байна. Энийг яаралтай хэлэлцэе" хэмээжээ.

Ж.Ганбаатар, А.Мөнхтайван нарт холбогдох шүүх хурал энэ сарын 24 хүртэл ХОЙШИЛЛОО
Ж.Ганбаатар, А.Мөнхтайван нарт холбогдох шүүх хурал энэ сарын 24 хүртэл ХОЙШИЛЛОО
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.