Сүхбаатар аймгийн нутгаар нэгдүгээр сарын 10-ны өдөр салхилж, цасан шуурга болжээ. Хүчтэй шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, Мөнххаан сумын нутагт явсан машин зорчих боломжгүй болж зогссон бөгөөд цас зам дээр явсан авто машиныг дарж хунгарласан байна.
Энэ талаар Сүхбаатар аймгийн цаг уур, орчны шинжилгээний төвөөс тодруулахад, Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар зузаан цастай байгаа тул иргэд, тээвэрчид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ харж замд гарахыг анхааруулж байна.
Нэгдүгээр сарын 13-ны өдөр аймгийн ихэнх сумын нутгаар цас орж, салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.