Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал Эрүүгийн хуулийн 27.10 дахь хэсэгт зааснаар 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар, Эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн, санал болгосон, амласан бол Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт зааснаар 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.