СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Нэгдүгээр сарын 15-24-нийг хүртэлх хугацааны цаг агаарын урьдчилсан төлвийг ЦУОШГ-аас гаргалаа. Нийт нутгийн өмнөд хэсгээр ахиу тунадас орно. Маргааш буюу 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, 18-наас нутгийн баруун хэсэг, 19-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор ирэх 10 хоногийн хугацаанд бууз, банш хийхэд хамгийн тохиромжтой өдрүүд нь 19-20-нд шилжих шөнө байна.

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутаг, 18-нд нутгийн баруун хагас, 19-нд нутгийн өмнөд хэсэг, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, 21-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 23-нд баруун аймгуудын зарим нутгаар, 24-нд ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, тээвэрчид сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Х.Нямбаатар: 5, 6 буудалд 12 мянган айлын орон сууц барина
Х.Нямбаатар: 5, 6 буудалд 12 мянган айлын орон сууц барина
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.