Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.01.16/ 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ.
Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт буруутгаж байгаа билээ.