Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баян-Овоо” хорооллын 1033 тоотод амьдардаг айлын хашаанд хураалттай өвс шатаж байна гэх дуудлага өчигдөр 15:30 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн хашаанд 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг 00:36 цагт бүрэн унтраасан байна.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1000 боодол өвс шатаж байсныг Онцгой байдлын албаныхан унтраажээ |