УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.17/ хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, "Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Түр хорооны гишүүдээр:
УИХ-ын гишүүн П.Анужин
Д.Батлут
Ж.Бат-Эрдэнэ
Ц.Даваасүрэн
Г.Тэмүүлэн
Ж.Батсуурь
Н.Ганибал
С.Одонтуяа
Т.Доржханд нар сонгогдон ажиллахаар болжээ.