Хятадад хөрсний гулгалтын улмаас 11 хүн АМИА АЛДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хятадад хөрсний гулгалтын улмаас 11 хүн АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юннан мужид хөрсний гулгалт үүсэж, 11 хүн амь үрэгдсэн байна.

Үүний улмаас 47 хүн сураггүй байгааг Хятадын төв телевиз мэдээлэв. Одоогийн байдлаар Ляньшуй тосгоны 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Ням гаргийн орой тус хэсэгт цас их орсон, цаг агаар хүйтэн байгаа зэрэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Юннан мужид болсон гамшигт үзэгдлийн дараа цагаан сарын баярын өдрүүд ойртож байгаа тул ямар нэг осол гарахаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Юннан муж нь эгц налуу уул хад ихтэй, хөрс нь тогтворгүй бүтэцтэй тул хөрсний гулгалт ихтэй байдаг аж.


НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно
НӨАТ-ын сугалааны азтанууд маргааш тодорно
 
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
“Тавантолгой түлш“ компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.