Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дараах мэдээллийг хийлээ.
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарт жолоочийн нөөц дутагдалтай байгаа тул дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулна гэв.