Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулах тухай өчигдөр мэдэгдсэн. Үүний дараа тус улсаас гарах нислэгийн тийзийг борлуулж дууссан тухай The Moscow Times мэдээлсэн юм. Буриадад ч мөн ялгаагүй нөхцөл үүссэн талаар Улаан-Үд дэх "Номер 1" сонин мэдээлжээ.
Хил хамгалах ерөнхий газраас мэдээлснээр энэ сарын 20-ны өдөр Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж иржээ. Харин Монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байгаа гэв.
ОХУ-д нийт 461 мянган буриад иргэн амьдардаг харин ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад 985 орчим мянган иргэнтэй байна.