Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч наймдугаар сарын байдлаар нийслэлийн хотын орон сууцны үнийн мэдээллийг хүргэж байна.
Энэ оны наймдугаар сарын байдлаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.13 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.74 сая төгрөг байгаа юм.