Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, Улсын тэргүүний сумаар шалгарсан сумдыг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн байна.
Улсын тэргүүний сумаар:
- Төв аймгийн Алтанбулаг
- Булган аймгийн Хутаг-Өндөр
- Завхан аймгийн Тэс
- Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулжээ.