Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч нас барсан байдалтай олджээ.
Уг мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж, малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч нас барсан байдалтай олдсон нь үнэн.
Тухайн байлдагч нь есдүгээр сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17:30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээлээд дахин холбоо бариагүй тул 20:00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 29-ний 13:00 цагийн үед хилийн салбараас найман км, малын сууриас 12 км-т модноос боомилсон байдалтай олдсон байна.
Тус малын суурьт 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан" хэмээн мэдээллээ.
Хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.