Царайгаа маск, ороолтоор далдлан бусдыг зодож, дээрэмдсэн 16-25 насны дөрвөн этгээдийг илрүүлэн шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Царайгаа маск, ороолтоор далдлан бусдыг зодож, дээрэмдсэн 16-25 насны дөрвөн этгээдийг илрүүлэн шалгаж байна

Нүүрээ далдалж бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр 08:11 цагийн үед “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах зочид буудалд амарч байхад дөрвөн залуу орж ирээд зодоод, гар утас дээрэмдээд явчихлаа” гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Мэдээллийг шалгахад 24 болон 25 настай эрэгтэй Б, С нарыг нарыг буудалд амарч байхад гаднаас нүүрээ ороолт, маскаар далдалсан хар өнгийн хувцастай үл таних дөрвөн эрэгтэй зодож гар утаснуудыг дээрэмдсэн хэргийг 16-25 насны дөрвөн хүн үйлдсэнийг шуурхай олж тогтоосон байна.

Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хохирогчдын биеийн байдал хэвийн байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Ташрамд дурдахад, фэйсбүүкээр танилцсан 26 настай эрэгтэйгээ нийтийн байранд дуудан бүлэглэн зодож дээрэмдэж, улмаар дээрээс нь шингэн зүйл асгаж шатаасан хэргийг 15-25 насны таван этгээд үйлдсэн талаар Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн сард мэдээлсэн.

Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар насанд хүрээгүй хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, хэнтэй нөхөрлөж байгаад санаа тавихыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Яам, агентлагийн удирдах албанд ажиллахдаа ₮347 саяар хоёр хаус худалдаж авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй хэргийг прокурорт шилжүүлжээ
Яам, агентлагийн удирдах албанд ажиллахдаа ₮347 саяар хоёр хаус худалдаж авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй хэргийг прокурорт шилжүүлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ