Д.Амарбаясгалан: Экспортлох гэж байсан 9,800 тонн мах буцаагдсан гэх бодит мэдээлэл аваагүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Д.Амарбаясгалан: Экспортлох гэж байсан 9,800 тонн мах буцаагдсан гэх бодит мэдээлэл аваагүй байна

Экспортод гаргах гэж байсан 9,800 тонн мах чанарын шаардлага хангаагүй шалтгаанаар буцаагдсан гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Энэ тухай бодит мэдээлэл хараахан аваагүй байна. Тийм тохиолдол гарсан бол Засгийн газар шуурхай мэдээлэл авдаг байх ёстой" гэлээ.

Мөн тэрбээр төр, иргэн, аж ахуйн нэгж(ААН)-ийн харилцааг зөв хэлбэрт оруулах шаардлагатайг онцлоод, Засгийн газар бүх хариуцлага хүлээдэг тогтолцоо цаашид үргэлжлэхэд хэцүү гэсэн юм.

Түүнчлэн "Иргэн, ААН-ийн үйл ажиллагаа нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой, онцгой болон тусгай шаардлагатай биш л бол зөвшөөрлийг чөлөөтэй олгох тогтолцоог бий болгох ёстой. Харин иргэн, аж ахуйн нэгж нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг хангах үүрэг хүлээнэ. Үүргээ биелүүлж чадаагүй бол төр устгал хийх, хураах, хариуцлага тооцох нь нээлттэй байж, иргэн, ААН нь хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой" гэлээ.

Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа АНУ нэмэгдүүлж, шууд мөргөлдөөн үүсэж болзошгүйг ОХУ анхааруулав
Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа АНУ нэмэгдүүлж, шууд мөргөлдөөн үүсэж болзошгүйг ОХУ анхааруулав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ