Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 50 секунд

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна.

Тухайлбал, Гашуунсухайт боомтоор өнөөдөр /2022.10.10/ 110 мянган тонн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.

Мөн өнөөдөр нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гэхчлэн нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс мэдээллээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, БНХАУ-тай энэ хүрээнд хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Засгийн газар

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг эсэргүүцсэн дөрвөн иргэнийг торгожээ
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлыг эсэргүүцсэн дөрвөн иргэнийг торгожээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ