УИХ 2023 оны төсөв болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ 2023 оны төсөв болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв

ЗГХЭГ: Цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмдэг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг дагалдах 101 хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн даатгалын сангийн шинэчлэлийг ойрын хугацаанд хийнэ. Цалин, тэтгэврийг улс төрийн шийдвэрээр нэмэх биш, тухайн жилийн инфляцын түвшинтэй уялдуулж нэмдэг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байгааг ЗГХЭГ-ын дарга Д..Амарбаясгалан мэдэгдлээ.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, салбарын хяналт руу шилжүүлэхээр хэлэлцүүлж байна. Ингэснээр салбарын яамд бодлогын хэрэгжилтэд хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлж, гүйцэтгэх засаглалын дотоод хяналт шалгалтын байгууллага бий болгохоор төлөвлөж байгаа аж. Хэдий тийм боловч энэхүү өөрчлөлтийн хүрээнд Төрийн албаны орон тоонд ямар нэгэн өсөлт гарахгүй. Зөвхөн чиг үүрэг өөрчлөгдөх юм байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэнд, хүнс, байгаль орчны салбар хамгийн төвөгтэйд тооцогддог. Хяналтыг салбарын яаманд шилжүүлэх нь чиг үүргийн давхардлыг арилгаж, бодлоготой уялдах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Сумын ЗДТГ-ын албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төслийг өргөн барилаа
Сумын ЗДТГ-ын албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төслийг өргөн барилаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ