Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад визгүй зорчих орнуудын жагсаалтыг дараах хүснэгтэн мэдээллээр танилцуулж байна.
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны есдүгээр сард 2180 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 623 гадаадын иргэнд виз, 29 улсын 529 иргэнд цахим виз олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1018 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.