Авлигыг мэдээлэх тусгай дугаарт өнгөрсөн долоо хоногт 215 дуудлага иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Авлигыг мэдээлэх тусгай дугаарт өнгөрсөн долоо хоногт 215 дуудлага иржээ

Авлигыг мэдээлэх тусгай дугаарт өнгөрсөн долоо хоногт 215 дуудлага иржээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 61 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.5 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 215 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г гүйцэтгэх хүрээнд “Эко шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран улс төрийн болон хууль хяналтын салбарын төсөөллийн судалгааны мэдээллийг нийтийн алба, шүүх, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 39 шинжээчийг оролцуулж судалгааны мэдээллийг цуглуулаад байна.

Сагсан бөмбөгийн Ахмадын Улсын аваргууд тодорлоо
Сагсан бөмбөгийн Ахмадын Улсын аваргууд тодорлоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ