Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Эргэн сануулахад "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон "Алтжин групп"-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон.

Тэд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Английн "Стандарт" банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж байгаа юм.

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, урамшуулалд ДӨРВӨН ӨӨРЧЛӨЛТ орно
Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, урамшуулалд ДӨРВӨН ӨӨРЧЛӨЛТ орно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ