“Итэвонд монгол иргэн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

“Итэвонд монгол иргэн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна“

"Итэвонд монгол иргэн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна"

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд энэ сарын 29-30-нд шилжих шөнө болсон ослын улмаас одоогоор 151 хүн нас барж, 82 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болоод байна.

Суугаа орны холбогдох төрийн байгууллагууд ослын шалтгаан, нас барагсдын хувийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Аравдугаар сарын 30-ний өдрийн 09:55 цагийн байдлаар нас барсан иргэдийн дунд Монгол Улсын иргэн байхгүй гэж холбогдох цагдаагийн газраас мэдэгдсэн. Осолд өртөж ар гэртэйгээ холбоо тасарсан тохиолдолд иргэд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу.

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно
Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ