ЭХЭМҮТ-ийн 26 сувилагч орон сууцтай болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

ЭХЭМҮТ-ийн 26 сувилагч орон сууцтай болжээ

​Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхэлжээ.

Тус төвийн удирдлагууд 33 сувилагч тус бүрд нь 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан байна. Зээлийн шаардлага хангасан 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, орон сууцандаа оржээ.

Хятадын Long March 5B пуужингийн их бие хаана унах нь тодорхойгүй байна
Хятадын Long March 5B пуужингийн их бие хаана унах нь тодорхойгүй байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ