Аравдугаар сард гадаадын 1419 иргэнд оршин суух зөвшөөрөл олгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Аравдугаар сард гадаадын 1419 иргэнд оршин суух зөвшөөрөл олгов

Аравдугаар сард гадаадын 1419  иргэнд оршин суух зөвшөөрөл олгов

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны аравдугаар сард гадаадын 1064 иргэнд визийн зөвшөөрөл, 348 иргэнд виз, 27 улсын 378 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1419 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 629 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Энэхүү тоон үзүүлэлтийг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 58.9 хувь, виз олголт 25.3 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 52.0 хувиар тус тус өсөж, оршин суух зөвшөөрлийн сунгалт 11.6 хувиар буурчээ.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байгаа бөгөөд өнгөрөгч сард нийт 626 аж ахуйн нэгж, байгууллагын 1519 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ.

Итэвонд амь үрэгдсэн гадаадын 17 иргэнийг оршуулах ёслол боллоо
Итэвонд амь үрэгдсэн гадаадын 17 иргэнийг оршуулах ёслол боллоо
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.