О.Есүгэн дэлхийн аваргын эхний өрсөлдөгчөө яллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

О.Есүгэн дэлхийн аваргын эхний өрсөлдөгчөө яллаа

Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож байгаа бөгөөд -54 кг жинд тулалдсан О.Есүгэн өчигдөр эхний өрсөлдөгчөө яллаа.

Тэрээр Мексикийн Кинонез Фернандезтэй тулалдсан бөгөөд хоёрдугаар үеийн 2:14 минутад шүүгчийн шийдвэрээр ялсан. Ингэснээр О.Есүгэн шилдэг 16-д Энэтхэгийн Шикшатай энэ сарын 15-д тулалдахаар болов.

Харин

  • -48 кг жинд Ж.Нямсүрэн Балбын Таман Сусмаг 3-2 харьцаагаар ялж шилдэг 16-д шалгарсан бөгөөд маргааш Венесуэлийн Кадено Рохастай тулалдана.
  • -50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
  • -52 кг жинд Л.Алтанцэцэг эхний тулаандаа Хаитигийн Катрин Стерлингийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 16-д шалгарсан ба энэ сарын 15-д Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдана.
  • -57 кг жинд М.Намуун Туркийн Эзра Озиолыг ялсан бөгөөд маргааш шилдэг 16-д Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдана.
  • -60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
  • -63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.
  • -70 кг жинд Э.Эрдэнэтуяа шилдэг 16-д Польшийн Дариа Парадатай өнөөдөр тулалдана.
  • -75 кг жинд Н.Ану шилдэг 16-д Украины Каролина Махнотой маргааш тулалдана.

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг IBA Youtube сувгаар шууд дамжуулж байна.

Г.Ёндон сайд газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг толгойгоороо хариуцна гэв
Г.Ёндон сайд газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг толгойгоороо хариуцна гэв
 
Ц.Элбэгдоржийн бичсэн гэх чат ЭВЛҮҮЛЭГ гэв
Ц.Элбэгдоржийн бичсэн гэх чат ЭВЛҮҮЛЭГ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.