Хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, нүүрс хууль бусаар гаргахад оролцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийтлэл
Огноо
Унших
4 минут 30 секунд

Хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, нүүрс хууль бусаар гаргахад оролцжээ

Хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, нүүрс хууль бусаар гаргахад оролцжээ

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох талаар хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, тус Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд хэлэлцэх асуудалтай холбогдуулж хуралдаанаар сонсох мэдээллүүд нь батлагдаж, нотлогдоогүй мэдээлэл байх үндэслэлтэй тул хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар танилцууллаа.

Тэрбээр “Гашуунсухайт” боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагааг шалгах, Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай шалгалт хийх, Бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хөрш БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албатай тогтмол мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэв.

Тухайлбал

  • 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд “Гашуунсухайт” боомтоор
  • 2010 оноос 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад,
  • 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдрүүдэд
  • 2013-2017 онуудад “Гашуунсухайт” боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтэд,
  • 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд “Монпропа холдинг” ХХК-ийн холбогдох үйл ажиллагаанд,
  • 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Гашуунсухайт” дахь “Цагаанхад” гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манифестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулжээ.

Эдгээр шалгалтаар нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн, мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хилээр хоосон гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрсийг экспортолсон, нүүрс тээврийн хууль бус үйл ажиллагаануудад боомтын болон хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, оролцсон нь тогтоогдсон зэрэг хууль бус үйлдлийн материалуудыг зургаан удаагийн албан тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлжээ.

Хянан шалгах түр хорооны хурлыг хаалттай явуулах саналыг дэмжсэнгүй.

Эрүүгийн Цагдаагийн газраас зарим материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа "Хууль бусаар хил дамжсан нүүрсний хулгай илэрсэн нь танилцуулга, мэдээллээс харагдаж байна. Гэтэл яагаад тогтоогдохгүй байна вэ" гэдгийг тодруулахад Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад шалгалт хийсэн гаалийн байгууллагын ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар хариулав.

Үргэлжлүүлэн Боомтын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ц.Эрдэнэбаяр бөмбөлөг тээвэрлэлтийн талаар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан хилийн боомтын төмөр замын тээврийн өнөөгийн байдлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ.

Эрээн хотод ковидын нэг тохиолдол илэрсэн тул гурван өдрийн хөл хорио тогтоожээ
Эрээн хотод ковидын нэг тохиолдол илэрсэн тул гурван өдрийн хөл хорио тогтоожээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ