Нийслэлд баригдаж буй 752 орон сууцны цогцолборын зөвхөн 20 нь цэцэрлэг барихаар төлөвлөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 34 секунд

Нийслэлд баригдаж буй 752 орон сууцны цогцолборын зөвхөн 20 нь цэцэрлэг барихаар төлөвлөжээ

Барилга, байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар, зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга, байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгах, хэрэгжилтийг хангаж ажиллах зохицуулалт бүхий Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолтой холбоотой мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өгсөн юм.

Энэ онд нийт гурван удаагийн цахим бүртгэлээр 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байна. Монгол Улс яагаад сугалааны цэцэрлэгийн тогтолцоонд орчихсон юм бэ гэдэгт судалгаа хийж, дараах дүгнэлтийг гаргалаа. Тухайлбал, орон сууцны томоохон цогцолбор, барилгыг барих гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахдаа 24 цэцэрлэгтэй байна гэж мэдүүлдэг. Гэтэл зураг төслөө батлуулахдаа үүнийгээ 50 хувь багасгачихдаг. Эргээд барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахдаа өмнөх батлуулсан 24 цэцэрлэгийн тоогоо 26 болгоод нэмчихдэг. Харин Улсын комисс хүлээж авах болохоор архитекур төлөвлөлтийн даалгаврыг хоёр дахин багасгасан байдаг. Энэ байдлаас болж цэцэрлэгийн ямар ч төлөвлөлтгүй барилга бариад явж байгаа юм.

Нийслэл хотод 752 орон сууцны цогцолборын барилга баригдаж байна. Үүнээс 0.02 хувь буюу 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Иймээс бид архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга эхлэх зөвшөөрөл, Улсын комисст хүлээн авах процесс бүрийг хариуцлагажуулна. Ингэхгүй бол цэцэрлэгийн хүртээмжид хэдэн тэрбумыг зараад ч шийдвэрлэж чадахгүйд хүрч байна.

Улсын комисс хүлээн авсан барилгын тоо, архитектур төлөвлөлтийн даалгаварт туссанаас 41 хувиар багассан үзүүлэлттэйгээр шинэ барилгууд баригддаг. Энэ бол цэцэрлэгийн хомсдол үүсгэж байгаа гол шалтгаан. Тиймээс бид цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор, барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнуудад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ажлуудыг зохион байгуулна гэлээ.

Эрүүл мэндээс бусад салбарын төрийн үйлчилгээний ажилчны цалингийн доод хэмжээ 523 мянга байна
Эрүүл мэндээс бусад салбарын төрийн үйлчилгээний ажилчны цалингийн доод хэмжээ 523 мянга байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ