Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XI.14-XI.20
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 48 секунд

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XI.14-XI.20

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.XI.14-XI.20

Хонь

Энэ долоо хоногт та шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Хамаатан садантайгаа зөрчилдөөнтэй байсан бол энэ долоо хоногт шийдэж чадна. Богино хугацааны бизнес аялалд явж магадгүй. Энэ нь ойрын ирээдүйд хэрэг болохуйц аялал байна. Доод албан тушаалтан болон ах дүүсийнхээ тусламжтайгаар зөв шийдвэрээ гаргаж чадна. Ажил хайж буй бол өөрт таарч тохирох ажилдаа орж чадна. Долоо хоногийн эхэн үеэр анхаарал төвлөрөл муудаж магадгүй. Ажил олгогчтойгоо харилцаандаа дэвшил гаргаснаар өсч дэвжих боломжтой. Хосууд бие биеэсээ юм нуухаас зайлсхий.

Үхэр

Ажил төрөл урагштай байх боловч ачаалал их байх нь. Энэ нь таныг стресст оруулна. Гэхдээ стрессээ өөртөө ашигтайгаар эргүүлж болно. Уур бухимдлаа хүч болгон хувирга. Өрсөлдөгчид таныг өдөөн хатгасаар байх бөгөөд тэр болгонд нь хариу үйлдэл үзүүлэх гээд хэрэггүй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ их хэмжээний алдагдлаас зайлсхийхийн тулд аливаа урьдчилан тооцоолоогүй үйлдлээс зайлсхий. Гэр бүлийн хүнтэйгээ харилцаа муудаж магадгүй. Харилцаандаа ан цав гаргахгүйг хичээгээрэй. Хамтдаа үр ашигтай цагийг өнгөрөө. Илүү сайхан боломж хайж гадаад руу явж магадгүй.

Ихэр

Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд энэ долоо хоног үнэхээр гайхалтай байх болно. Хэлэлцээр хийх чадвар тань гайхагдаж, ашиг орлогын үүд нээгдэнэ. Мөн бизнесийн шинэ түнштэй болно. Ажил дээрээ манлайлах чадвараа харуулах нэмэлт шинэ үүрэг даалгавар авч болзошгүй. Ажлын шугамаар ойрхон зуур аялж магадгүй. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцана. Хэрэв та гэрлэсэн бол хайрттайгаа харилцаа сайн байна. Гэхдээ гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Мөн эцэг эхийнхээ эрүүл мэндийг ч анхаарууштай. Таны хувьд хооллолтондоо анхаарахгүй бол холестерин ихдэх аюул байна. Ерөнхийдөө хүний өөрийн гэлтгүй эрүүл мэнддээ хариуцлагатай хандах долоо хоног.

Мэлхий

Зорисон зорилгодоо хүрэхэд бага сага саад тотгор учрана. Ажил дээрээ эвгүй байдалд орж магадгүй ч тайван бөгөөд тэвчээртэй байгаарай. Санхүүгийн байдал хүндхэн байсан ч зээл авахгүйг хичээгээрэй. Бас элдэв хөрөнгө оруулалт хайхад тохиромжгүй. Өөртөө тохирох төгс ажил хайж байгаа бол тууштай бай. Бизнес эрхлэгчид шинээр гэрээ байгуулахдаа нягт нямбай хандаарай. Аль болох шинэ хамтын ажиллагаанаас татгалз. Хайр дурлалын харилцаа халуун дулаан, хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Мөн хадмуудтайгаа ч эвтэй найртай, элэгсэг дотно байх нь. Бөөр, дотор эрхтэнийхээ эрүүл мэндэд анхаар. Зарим зүйл таны хэр идэвх зүтгэлтэй байхаас хамаарна. Цаг хугацааны ач холбогдлыг ойлгож, урагшил.

Арслан

Энэ долоо хоногт карьер ахих шинэ боломжууд гарч ирнэ. Хадгаламж руугаа багахан ч болов хөрөнгө оруулалт хийгээрэй. Урт хугацааны хувьцааны хөрөнгө оруулалтыг үзээд алдахад ч гэмгүй. Бизнес эрхлэгчид компаниа гадаадад хөгжүүлэх талаар бодож үзнэ. Гэр орон тань амар амгалан, эв найрамдал дүүрэн байх ба энэ нь таныг аз жаргалтай болгоно. Хайр дурлалын харилцаа тогтвортой байна. Хүүхдүүдийн өсөлт хөгжил танд баяр баясгаланг бэлэглэнэ. Тэдэнд шинэ зүйл сургавал хүссэн үр дүнг тань үзүүлнэ. Хоолой, нүд өвдөхөөс сэрэмжил. Долоо хоногийн дундуур бизнест амжилт гарна.

Охин

Энэ долоо хоногт таны амьдралд олон шинэ боломж нээгдэх болно. Хүнд хэцүү нөхцөл байдал хэсэг үргэлжилсэн бол одоо эсрэгээрээ бүх зүйл эрс сайжирна. Тасралтгүй хичээл зүтгэлийг тань бурхан шагнана. Ажил дээрээ өсч дэвших төлөвтэй байна. Одоо байгаа ажлаа орхиж, өөр компанид ч орж мэдэх юм. Газар худалдаж авбал ашигтай. Хүмүүстэй хэл ам хэрүүл шуугиан дэгдээхгүйн тулд тэдэнтэй харилцахдаа дипломат, төвийг сахисан байр суурьтай бай. Ажлын шугамаар аялж магадгүй. Гэрт инээд хөөр дүүрэн байна. Гэхдээ ээжийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Шүүх цагдаа дээр ямар нэгэн асуудалтай байсан бол хэрэг таны талд шийдэгдэнэ.

Жинлүүр

Өөрт тулгарсан нөхцөл байдал бүрийг зоригтойгоор хүлээж ав. Хийсэн бүхнийхээ төлөө магтаал хүртэх болно. Мэргэжлийн хувьд карьер ахиж, шинэ ажлын санал хүлээж авч магадгүй. Урлаг, уран сайхны салбарт ажилладаг хүмүүс амжилт дүүрэн байна. Ямар нэгэн хуулийн маргаантай байгаа бол хэрэг таны талд шийдэгдэнэ. Аливаа сонголт хийхээсээ өмнө бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, тэвчээртэй байгаарай. Шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулахаас зайлсхий. Хосуудын харилцаа эв найртай, сэтгэл хангалуун байна. Долоо хоногийн дундуур бага зэрэг таагүй байдал үүсч магадгүй. Хоносон, муудсан хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. Хэрэв та цэрэг, аюулгүй байдал, анагаах ухааны салбарт ажилладаг бол энэ долоо хоног танд ээлтэй.

Хилэнц

Энэ долоо хоногт гэрт тань олон зочин ирж магадгүй. Эс бол та хайрттайгаа хамт сайн үйлсийн ажилд оролцоно. Гүйцэтгэл сайн байсны хариуд ажил дээрх байр суурь тань дээшилнэ. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Газар, байшин гэх мэт үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөж байсан бол энэ долоо хоногт тохиромжтой. Ухаалаг хөрөнгө оруулалтаас ашиг хүртэж магадгүй. Оюутнууд хичээлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлбэл амжилтанд хүрэх боломжтой байна. Хүүхдүүд тань таныг баярлуулна. Хэрвээ та амьдралын хамтрагчаа хайж байсан бол таны эрэл энэ долоо хоногт дуусч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарах долоо хоног. Тэр дундаа харшил үүсгэдэг зүйлсээс болгоомжил. Долоо хоногийн сүүлээр хосууд зарим зүйл дээр үл ойлголцож магадгүй.

Нум

Та энэ долоо хоногт сэтгэл татам байдал, зан авираараа хүмүүсийг хялбархан ятгаж чадна. Илүү тансаг бүтээгдэхүүн худалдан авах хүсэл тань таныг илүү их мөнгө зарцуулахад хүргэнэ. Энэ долоо хоногт та ажилдаа амжилт гаргаж, өндөр албан тушаалд дэвшинэ. Бизнес эрхлэгчдийн хувьд компанийн үйл ажиллагаа нүдэн дээр илт сайжирсан долоо хоног байх нь. Байр, машин худалдаж авах боломж та нарын заримд нь гарч ирнэ. Гэр бүлийн баяр тэмдэглэнэ. Гэрлээд удаагүй хүмүүс аав ээж болох баярт мэдээ дуулж магадгүй. Гадаад руу явж амьдрахаар төлөвлөж байсан бол энэ долоо хоногт ажил хэрэг болгоорой. Ходоодтой холбоотой өвчин эмгэгээс сэргийл. Долоо хоногийн дундуур зарим зүйл хүссэнээр болохгүй байсан ч тэвчиж, итгэж, хүлээгээрэй.

Матар

Таны карьер хөгжил энэ долоо хоногт нэлээд амжилттай байх нь. Карьерыг тань ахиулах шинэ ажлын санал орж ирнэ. Ажлын шаардлагаар гэрээсээ түр хугацаанд хол байх шаардлага гарна. Ажлын тухайд зарим зүйл дээр уян хатан хандах шаардлагатай. Долоо хоногийн эхний хагаст ердийнхөөсөө илүү идэвхтэй байх шаардлага гарна. Санхүүгийн байдал ердийн тогтвортой. Гэхдээ мөнгө үрэх, гэнэтийн худалдан авалт хийхээс татгалз. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад гэмгүй. Хамаатан садантайгаа холбоотой аливаа асуудлыг хурцатгахаас зайлсхий. Ямар нэгэн асуудалд орооцолдох вий. Ээжийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Цээж, хоолойтой холбоотой аливаа өвчин эмгэгээс сэргийл.

Хумх

Та энэ долоо хоногт шаргуу хөдөлмөрлөж, ашиг орлогоо нэмэгдүүлэх болно. Таны хичээл зүтгэл бэрхшээлийг даван туулж, шинэ зорилгоо биелүүлэх боломжийг олгоно. Бизнесийн зорилгоор ойр ойрхон аялж магадгүй. Энэ нь ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Шинэ гэрээ хэлэлцээр байгуулах чадвар тань бусдад сайшаагдана. Эхнэр нөхрийн харилцаанд үл ойлголцол гарах ба өөр хоорондоо хурц хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхий. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцана. Оюутнууд шалгалтаа амжилттай өгнө. Таны нийгэм дэх нэр хүнд өснө. Ажил дээрээ өөрт оногдсон даалгаврыг оновчтой гүйцэтгэснээр амжилтад хүрнэ. Санхүүгийн байдал сайжирна. Долоо хоногийн дундуур зардал нэмэгдэх магадлалтай.

Загас

Энэ долоо хоног бол алдар нэр, амжилтын долоо хоног. Харилцаа холбооны салбарт ажилладаг хүмүүс онцгой амжилттай байна. Цаашид танд үр ашгаа өгөх шинэ санаачлага гаргана. Санхүүгийн байдал сайжирна. Машин гэх мэт үл хөдлөх хөрөнгө худалдаж авч магадгүй. Аав ээжтэйгээ харилцаа сайн байна. Тэд танд хамгийн сайн сонголтыг хийхэд туслах болно. Хайртай хүнтэйгээ аз жаргалтай байна. Кино, спорт, анагаах ухаан, аюулгүй байдал, улс төрийн салбарт ажилладаг загаснууд тасралтгүй өсөх боломжийг гартаа оруулна. Өнгөрсөн амьдрал таны таныг хаалттай болгосон байж магадгүй. Энэ нь таныг өвдөлтөөс сэргийлдэг байж болох ч амьдралын таашаалыг танд мэдрүүлдэггүй юм байна. Дахин итгэж сурахыг танд зөвлөе.

Covid-19-ийн халдвар эрс нэмэгдэв
Covid-19-ийн халдвар эрс нэмэгдэв
 
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
ICE TOP хамтлагийн EyesCool олон нийтээс уучлалт гуйжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.