Хүүхдийн мөнгийг арваннэгдүгээр сарын 21-нд олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Хүүхдийн мөнгийг арваннэгдүгээр сарын 21-нд олгоно

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг хүргэж байна.

Хуваарь ёсоор асаргаа болон амьжиргааг дэмжих тэтгэмж, хүнсний талон зэргийг хоёр хуваан өчигдрөөс олгож эхэлжээ. Эдгээр тэтгэмжийн дараагийн ээлжийнхийг арваннэгдүгээр сарын 25-наас олгох юм байна.

Харин эхийн алдар одонгийн, насны хишгийн мөнгийг энэ сарын 25-наас өгөх бол хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 21-нд олгохоор хуваарьт тусгажээ.

УИХ-аас хүүхдийн 100,000 төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор батлаад байгаа билээ. Ингэхдээ өндөр орлоготой, чинээлэг өрхийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамруулна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд байна.

зураг

А.Азбаяр таеквондогийн ДАШТ-ий шилдэг наймд үлдлээ
А.Азбаяр таеквондогийн ДАШТ-ий шилдэг наймд үлдлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ