Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн вагонд тээвэрлэж явсан нүүрс уугьж байжээ.
Энэ тухай дуудлага өчигдөр 21:52 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Улмаар тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиж, 22 минут ажиллаж аюулгүй болгожээ.
Иймд тээвэрлэж буй ачаандаа тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэд, тээвэрчид болон холбогдох хүмүүст анхаарууллаа.