Шинэ залуу спортын төрөл болох кроссфит сүүлийн жилүүдэд манай залуусын дунд ч өргөн дэлгэр хөгжиж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн сарын 26, 27-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод болсон Ази тивдээ томоохонд тооцогдох Bangkok Throwdown тэмцээнд Ган Кроссфит төвийн багш дасгалжуулагч, Herbalife Nutrition компанийн фитнес зөвлөх Д.Доржнамжим, Б.Марал-Эрдэнэ нар амжилттай оролцож, өөрсдийн төрөлдөө алт мөнгөн медаль хүртээд ирлээ. Уг тэмцээнд АНУ, Их Британи, Япон, БНСУ зэрэг 15 улс орны 134 тамирчин оролцож, хоёр өдрийн турш өрсөлдсөн юм.
Д.Доржнамжим “Хэдийгээр кроссфит манай улсад шинэ залуу спорт ч гэсэн бид дэлхийн тамирчдын түвшинд бэлтгэгдэж байгаа гэдгээ энэ тэмцээнээс мэдэрлээ” хэмээсэн. Түүний хувьд өмнө нь олон улсын нэг бус тэмцээнд амжилттай оролцож байсан туршлагатай манай кроссфитийн шилдэг тамирчдын нэг юм.
Б.Марал-Эрдэнэ Монгол ба Тайландын уур амьсгалын зөрүү тэмцээнд оролцоход нөлөөлж байсан ч Herbalife Nutrition компанийн уургийн коктейль болон хүч сэргээгч бүтээгдэхүүнүүд амжилтад нь чухал нөлөө үзүүлснийг онцолсон.
Б.Марал-Эрдэнэ, Д.Доржнамжим нар 12 дугаар сарын 17-нд Филиппин Улсын Манила хотноо болон Kalis Games тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.