Нийслэлийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу том оврын автобуснуудыг Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршууллаа гэж хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Тэрээр "Жагсаалд оролцож байгаа иргэд дулаацах боломжтой. Мөн яаралтай тусламжийн багууд бэлэн байдалд ажиллаж байна. Сая 25 хүнийг эмчийн үзлэгт хамруулсан. Хүн осгосон асуудал байхгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгч байна. Мөн хоёр цаг тутамд эмч үзлэг хийж байхаар боллоо" гэв.