Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв(ЭНЭҮТ) агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбартай болжээ.
Уг ажлыг Гадаад Харилцааны Яамнаас санаачлан зохион байгуулж, тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийг агаарын бохирдлын эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 35 сая төгрөгийн өртөг бүхий дээрх тоног төхөөрөмжүүдийг өчигдөр хүлээлгэн өгсөн байна.
Эдгээр тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, COVID-19 (SARS-CoV-2), томуугийн вирус болон агаар дахь бусад бактерийг 99% ариутган, хорт хийг 96% саармагжуулах үйлдэлтэй бөгөөд эмнэлгийн дотоод агаарын чанар, эх, нярай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тав тухтай орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.