Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байсан Монголын 165 иргэнийг албадан нутаг буцаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байсан Монголын 165 иргэнийг албадан нутаг буцаажээ

зураг

Энэ оны арав, арваннэгдүгээр сард зохион байгуулсан ажиллагааны үеэр нийт 10,000 гаруй хууль бус цагаачийг албадан болон сайн дурын үндсэн дээр нутаг буцаасан тухай Өмнөд Солонгосын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.

Тус улсын засгийн газар цар тахлын үеэр завсарлаад байсан хууль бус цагаачидтай тэмцэх үйл ажиллагаагаа аравдугаар сард сэргээсэн юм.

Эдгээрээс 7,378 нь сайн дурын үндсэн дээр Өмнөд Солонгосоос явсан байна. Харин албадан гаргасан 3,281 цагаачийн 1,441 нь Тайландын, 814 нь Вьетнамын, 587 нь Хятадын, 165 нь Монголын иргэд байсныг өчигдөр мэдээлжээ.

Энэ удаагийн ажиллагааг зугаа цэнгээн, массаж иллэгийн үйлчилгээ зэрэг нийгэмд сөрөг нөлөөтэй салбарууд, дотоодын ажиллах хүчнээр хангах боломжтой ачаа тээвэр, хүргэлтийн салбаруудад чиглүүлсэн юм байна.

Эх сурвалж: Yonhap News

Монголын Eznis Airways компани БНХАУ-аас ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн хэрэгт сэжиглэгдэж буйг мэдээлжээ
Монголын Eznis Airways компани БНХАУ-аас ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн хэрэгт сэжиглэгдэж буйг мэдээлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ