ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв” сэтгүүлд Монголын үзэсгэлэнт газруудын талаар нийтэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 18 секунд

ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв” сэтгүүлд Монголын үзэсгэлэнт газруудын талаар нийтэлжээ

ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв” сэтгүүлд Монголын үзэсгэлэнт газруудын талаар нийтэлжээТөрийн тахилгат Бурхан Халдун уул

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс хамтран Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тохиолдуулан “Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт манай улсын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн таван өвийн газрыг танилцуулав.

Түүнчлэн тус сэтгүүлийн “Google Arts and Culture” платформд танилцуулгыг байршуулахаар бэлтгэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын байгалийн үзэсгэлэнт өвийн газруудыг дэлхийн улс орнуудад төдийгүй олон улсын байгууллагад сурталчлан танилцуулжээ. Энэ нь улс орны эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах Монгол Улсыг гадаадад сурталчлахад ач холбогдолтой арга хэмжээ болов хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгүүлийн цахим хувилбартай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу:

Хуучин орон сууцны үнэ 15, шинэ орон сууцных 17 хувиар өсчээ
Хуучин орон сууцны үнэ 15, шинэ орон сууцных 17 хувиар өсчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ