Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна

Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна

Өнөөдөр 16.45 цагийн байдлаар Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 202 байв.

РМ 2.5 буюу жижиг ширхэгтэй тоосонцор Баянхошуу орчимд 14.00 цагаас хойш өсөж, 184-т хүрчээ. Энэ үзүүлэлт хамгийн дээд тал нь 188 хүрч байжээ.

Улаанбаатар хотын агаар түгээмэл бохирдуулах бодис буюу хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/ агуулж байдаг.

Хүхэрлэг хийн (SO2) 50 байх ёстой. Энэ сарын 12-18-ны өдрүүдэд нийслэлийн агаар дахь хүхэрлэг хий дараах байдалтай байжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт агаар дахь бохирдуулагч бодисууд 2021 оны түвшнээс өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатарын агаарын чанар энэ сарын 12-18-ны өдрүүдэд

  • Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Цэвэр” болон “Хэвийн”,
  • 13-р хороолол, Амгалан, Налайх, 100-н айл, Толгойт, Нисэх, Баруун 4-н зам, Зурагт, Шархад орчим “Бага бохирдолтой”,
  • 1-р хороолол, Баянхошуу, Хайлааст, 5-н буудал орчим “Бохирдолтой” түвшинд хүрсэн гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
БШУ-ны салбарт 144 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах эрсдэл үүсжээ
БШУ-ны салбарт 144 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах эрсдэл үүсжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ